Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатарыг томилжээ. О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд “Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны есдүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж байжээ: