“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд амжилттай оролцсон цагдаагийн байгууллагын тамирчдаа өнөөдөр /2018.09.17/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Спортын наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан МУГТ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр, мөн наадмын урт бууны 10м эмэгтэй дасгалд хүрэл медаль хүртэж, буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд түрүүлсэн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлсэн байна.
Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.