АТГ-аас өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга А-г цагдан хорьсон байна.
Энэ талаар албаны эх сурвалж “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчаар нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв.
Харин одоогоор ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байна.
Цагдаагийн дарга нар гэмт хэрэгт холбогдож саатуулагдах хэрэг гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Ховд аймгийн цагдаагийн газрын дарга Г, СХД-ийн III хэлтсийн дарга Б нарыг бусдаас их хэмжээний ам.доллар авлигад авсан байж болзошгүй гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.