Олон салбарт хүч үзэж өдгөө өөрийн гэсэн хувийн бизнестэй болсон олны танил бүсгүйчүүдийн нэг болох Нара дуучин гэдэг тодголоосоо одоо ч холбоотой яваа. Тэрээр зөгийн аж ахуй, бэлэн хувцасны дэлгүүр гээд янз бүрийн л бизнесээр амьдралаа авч явах болсон бөгөөд өнгөрсөн хавар Солонго ресторанаа албан ёсоор нээлт хийсэн байдаг. Гэвч тэр үеэр бас нэг үл бүтэх явдал тохиолдсон нь дуучин Б.Амархүү Ц.Чойжилсүрэн буюу хөтлөгч Чойжоог зодсон гэх явдал байв. Энэ хэрэг нэг шуугиж аваад тэгсхийгээд л намжсан. Эр хүмүүс учир зүйгээ олоо байлгүй гэж бодоод өнгөрсөн хүн ч цөөнгүй байсан биз. Тэгвэл үгүй бололтой.
Дуучин Нара өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа өөрийг нь дуучин Б.Амархүү СБД-ийн цагдаагийн хэлтэст өгсөн тухай жиргэжээ. Түүний хэлж буйгаар бол Б.Амархүү утсаа алдсан юм байх. Харин түүнийг нь Нараг авсан гэж цагдаад мэдэгдсэн юм байх. Тэрээр энэ тухай “СБД-н цагдаагаас над руу ярив. Ирж мэдүүлэг өгнө үү гэнэ. Манай “Солонго” рестораны нээлтийн үеэр Дуучин Амархүү нээлтийн арга хэмжээ хөтөлж байсан Чойжоог цус нөжтэй нь хутгаж явчхаад намайг бас утсыг нь хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн гэнэ. Би тэрний утсыг хулгайлаад л тэ” хэмээн жиргэсэн байна.
Эндээс харахад тэдний маргаан өнөөг хүртэл шийдэгдэхгүй явсаар, одоо дуучин бүсгүй ч энэ асуудалд ороогдов бололтой.