ОХУ-ын Төрийн думын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтын хорооны шийдвэр гарч, таван гишүүнийг шалгахаар болсон тухай тус хорооны дарга Наталья Поклонская мэдээлсэн байна.
Шалгалтын хүрээнд Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй Шударга орос, Нэгдмэл орос намын гишүүдийг шалгах юм байна. Түүнчлэн нэмэлт мэдээлэл авахаар Ерөнхий прокурорын газар, Холбооны аюулгүй байдлын алба, Санхүүгийн хяналтын албанд хүсэлтээ хүргүүлсэн гэж мэдээлжээ.