Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлэх ойртож байна. 36 түрүүлж бас нэгэн мөрөөдлөө биелүүлсэн Хакүхо аварга Нацү башёгийнхоо бэлтгэлээ базааж байна. Тэрбээр Нацү башёд хоёр давахад л Дээд зиндаанд хамгийн олон удаа давсан зэки Кайогийн 879 давааг гүйцнэ. Мөн 6 жил хийсэн нийт цолтой бөхчүүдийн хурлын даргын ажлаа Аварга Харүмафүжид өгчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. \”Өнөөдөр эмчилгээтэй амарч байгаа Хүчитбаатар аа эргэж очлоо. Эмчилгээнд бага ч гэсэн нэмэр болог гээд бүх сумочдоос гаргасан мөнгө өө нийт бөхчүүдээ төлөөлж Ээжид нь гардуулж өглөө.\”
Монгол сумочдод хамгийн их тус болдог байсан \”Сэццү сооко\” компанийн захирал Асано Такаши 77 насандаа өөд болж Монгол сумочид сүүлчийн замд үдэхэд нь оролцсон байна.