“Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал эхнэрээ зодсон хэргээр ял сонссон гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Түүнийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эхнэртээ гар хүрсэн хэмээн буруутгаж торгуулийн ял оноожээ.
А.Өнөржаргал нь 2017 оны есдүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улмаар түүнд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан аж.
Харин тэрээр давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм байна.