Эрт дээр үеэс хушгыг, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлдэг гэж үзэж хэргэлсээр иржээ. Эртний персийн эрдэмтэн мэргэд, хушганы идээг тархи, тосыг нь ухаан гэж нотлодог байсан бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны судалгаанууд, хэдийгээр дээрхи нотолгоог батлаагүй ч, хушганы ашигт чанарыг маргашгүй үнэн болохыг тогтоосон байдаг.
Атесклероз, зүрх, элэгний өвчлөлүүд болон бодисийн солилцоо алдагдахаас сэргийлж, хагалгааны дараах үе, хүнд өвчиний дараах үеийн нөхөн сэргэлтийг дэмжих үйлчилэл үзүүлдэг.
Цусны даралт ихсэх өвчиний үед өглөөд, тал халбага хушганы тосыг ижил хэмжээний зөгийн балтай хольж хэргэлэхийг эмч нар зөвлөдөг нь сайн үр дүнтэй байдаг.
Элэгний үйл ажиллагааг сэргээх, шар өвчинийг дарах, бамбай булчирхайн өвчин, колит, өтгөн хаталтын үед дээрхи жорыг зөвхөн оройд хэрэгэлэх нь үр дүнтэй.
Байнга хэрэглэх нь хорт хавдарыг зогсоох, астма өвчинийг эмчилэх үйлчилгээтэй бөгөөд жирэмсний хордлогын үед нэн тустай. Эмчилгээний зориулалтаар өдөрт 20 граммыг ууж хэрэглэнэ.
Арьсны экзем, псориаз, дерматит, акне өвчинүүдэд түрхэж хэргэлдэг.
Түлэнхийд түрхэх маш сайн. Найрлагад нь агуулагддаг нэгэн онцгой ургамлын фермент нь, бэлэг эрхтэний цусан хангамжийг сайжруулж, үйл ажиллагаанд нь гайхалтай нөлөөлдөг.
Гоо сайхны хэрэглээнд өргөнөөр ашигладаг бөгөөд олонхи залуужуулах үйлчилгээтэй нүүрний тоснуудын суурь тос болж өгдөг бөгөөд энэхүү цэвэр тосыг түрхдэг тосондоо 2 дуслыг нэмж түрхэх нь үрчлээс арилгах, арьс толигор болох, өнгө сайжирах зэрэг сайн үр дүнд хүргэдэг. Мөн маскандаа нэмж түрхдэг. Хагарч омголтсон уруулд түрхнэ.
Асуудалтай арьсанд уг тосондоо цайны мод, гаа, розмарины эфирийн тос нэмж түрхэхэд гайхалтай үр дүнтэй. Хумс үелэх, хугарамтгай болох, цайрах зэрэгт, 2 халбага хушганы тосыг, 10 дусал лимоны эфирийн тостой хольж хумсандаа долоо хоногт 3 удаа түрхдэг.