“Боловсрол суваг” телевиз АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ. Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна. Энэ жилийн хувьд зураг авалтын агуулга улам баялаг, сонирхолтой болж байгаа аж.