Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо дууссан бол жолоодох эрхийг нь түр түтгэлзүүлдэг. Эрх нь түтгэлзсэн гэдгийг мэдэхгүйгээс болж жолооч нар торгуулах явдал цөөнгүй гардаг аж. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр буюу 200 мянган төгрөгөөр арга хэмжээ тооцуулна.
Дараах зөрчлүүдэд оноо хасна.
Зөрчлийн оноо дууссан жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Хэрэв жолооч хамгийн сүүлд зам тээврийн осол гарган 5 оноо хасууллаа гэхэд түүнээс хойш нэг жил дүрэм зөрчөөгүй бол сүүлд хасуулсан оноо /хамгийн сүүлд хасуулсан 1-5 хүртэлх оноо/ нөхөгдөх боломжтой. Түүнчлэн жолооч хоёр жил замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргэнэ.
Тиймээс жолооч нар service.police.gov.mn сайт руу хандаж оноогоо шалгаарай.