“Экон моторс” компаний инженерүүд цахилгаанаар ажилладаг “Портер” бүтээжээ. Уг машиныг бүтээсэн инженерүүдийн хэлснээр одоогоор энэхүү машины туршилтыг хийж байгаа аж. Тэдний хэлснээр туршилтын явцад уг машиныг 220В хүчдэлд зургаан цаг цэнэглээд 1,500 км замыг туулахад 12 мянган төгрөгийн цахилгааны зардал гарсан байна. Туршилт дуусаад амжилттай болох юм бол үйлдвэрлэлд шилжүүлнэ гэдгийг зохион бүтээгч инженерүүд хэлж байгаа юм.