Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын багийн ДАШТ Польш улсын Хориньец~Здрүй (Horyniec-Zdrój) хотноо энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 8-ны хооронд болохоор товлогдсон. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Олимпиад буюу багийн ДАШТ-д манайхан өмнө нь гурван удаа оролцож байсан. Тухайлбайл, 1998 онд 8 дугаар байр, 2003 онд 9 дугаар байр, 2010 онд 7 дугаар байр эзэлж байсан түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд охид, хөвгүүдийн багаар оролцох байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүн:
Охид: ДДХМ Э.Хүслэн (U-19), СМ Б.Мишээл (U-17), ДМ Б.Лхагвадолгор (U-14)
Хөвгүүд: СМ Б.Пүрэвжаргал (U-19), СМ С.Мөнх-Оргил (U-17), СМ Б.Энхрийлэн (U-14)
Дасгалжуулагчаар Ц.Алтанхуяг нар оролцож байгаа юм байна.