УИХ-ын дарга М.Энхболдын эхнэрийн ажиллуулдаг “Эко Констракшн” компанийн барьсан хотхоны оршин суугчид өдгөө ч зутруу, үерийн байдалтай аж төрж байгаа талаар тус хотхонд оршин суудаг иргэд гомдоллож байна. Учир юу гэвэл тус компанийн барьсан “Кинг Тауэр” орон сууцныхан өнгөрсөн зуны турш усны гутал өмсөж, өдгөө энэ хэвээрээ аж төрөхөөр болж байгаа гэнэ.
Элитүүдийн хотхон гэгдэх тус хорооллын хэд хэдэн байрны доороос хөрсний ус нэвчиж, гараашийн давхрууд байнгын устай байх болсоор удсан гэдгийг тус хотхоны оршин суугчид хэлж байгаа юм. “Кинг Тауэр”ын оршин суугчид өдгөө автомашинаа гараашид байрлуулах нь битгий хэл орон сууц нь нурах вий, суулт өгсөөр нэг л өдөр аймшигт зүйл тохиолдох вий гэхээс сэтгэл нь түгшиж амьдрах болсон байна. Иймд энэ талаар холбогдох байгууллагынхан анхааралдаа авч тус хотхоныг барьсан нөхдүүдтэй хаиуцлага тооцох цаг нэгэнт болжээ.