Төрийн ордонд “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн өнөөдөр болж байгаа. Энэхүү уулзалтад оролцсон 87 настай иргэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэн нийслэлийн Багануур дүүргийн харьяат С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн аж.
Талийгаачид зөвлөгөөн зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас барсан байна. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.