Өнөөдөр намууд НИТХ-д нэр дэвшигчдээ
тодруулж, батламжлахаар хуралдаж байна. Тэгвэл Ардчилсан нам \”Шангри-Ла” зочид
буудал хуралдаж, дөнгөж сая 45 тойрогт нэр дэвших төлөөлөгчдөө нууц санал
хураалтаар тодрууллаа.
Тус хуралд нийслэлийн АН-ын 80 гаруй хувь
нь оролцжээ. Ингээд дүүргийн намуудаас ирсэн саналыг хэлэлцэж, нууц санал
хураалтаар нэр дэвших төлөөлөгчөө тодруулсан байна. Сонгогдсон хүмүүсийн 10
гаруй нь эмэгтэй хүмүүс бий гэдгийг эх сурвалж хэллээ.
А.Аюуш