• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Х.Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна

by
2018-10-01 13:00
in Онцлох мэдээ
3
Х.Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна

Монгол Улсын Их Хурлын 2018 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Хүндэт зочид оо, Монголчууд аа, нийт ард иргэд ээ.
Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь ч болтугай биелсэн байх учиртай цаг үед УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байна.
УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг, тэр нь нийт улс орны ажил, амьдралд нөлөөгөө үзүүлдэг индэр байх учиртай. Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ.
Маш их шүүмжлэл, асар олон санал санаачилга гарч байгаа ч хэрэгждэггүй буюу хэрэгжих үндэсгүй байгаа, төрийн албаны болон хуулийн байгууллагын завхрал, албан тушаалтны хэрэг илэрсэн ч хуулийн хариуцлагаас мултарч байгаа, баялагтай орон мөртлөө баялгийн эзэд ядуу байгаа зэргийн шалтгаан, уг үндэс нь явж явж нэг зүйл дээр тулж иржээ. Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.
Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох гэхдээ олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ.
Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан,
Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.
Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.
Би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш олон улстөрч, улс төр судлалын эрдэмтэдтэй уулзаж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний дүнд тогтолцооны хямралыг гэтлэх санал, шийдлүүдийг Эрхэм гишүүд та бүхэнд болон Монголын сонгогчид, нийт ард түмэнд толилуулахаар шийдлээ.
Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүйрлэбэл, бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж иржээ. Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ. Өрх гэр маань хэдийнээ хазайж эхэлсэн байна.
Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Асуудлын гол нь нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, нийгмийг удирдах, зохицуулах үүргээ хангалттай биелүүлдэг, тэр хэрээр ард түмэн нь ажилтай орлоготой, эрүүл, боловсролтой, амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх төрийг зохион байгуулах, эмхлэх, ажиллуулах тогтвортой тогтолцоотой болоход л оршиж байгаа.
Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Дэлхийн банк, бусад байгууллагуудын тодорхойлолтоор “Хариуцлага гэдэг нь шийдвэр гаргагчдаас асуудалд хариу өгөх, шийдвэр гаргах чадвар юм”. Иргэдээс “энэ болохгүй байна” гээд гомдол гарахад төрийн зүгээс хариу өгөх, шийдэл олох чадварыг хариуцлага гэдэг.
Гэтэл хариуцлагатай байж, нийгмийн тогтолцоог авч явах ёстой парламент, Засгийн газар зэрэг институци нь өөрсдөө хариуцлагын хямралд орчихоод байгаа нь тодорхой боллоо. Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.

2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт.
Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.
УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг 4 оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна.
Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.
Эрхэм гишүүд ээ,
Та бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.
Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.
Юны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Та бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал энэ болоод байна.
Шинэ Үндсэн хууль маань:
• Монголын улс төр, эдийн засаг, баялгийн хуваарилалтад эрх мэдлээ бат тогтоосон хэт цөөнхийн бүлэглэлийн монополь эрх мэдлийг задалж, засаглал эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх ёстой.
• Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга болгон, бүх нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх ёстой.
• Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг оруулж өгөх ёстой.
• Шүүх, хууль, хүчний байгууллагыг өөрчлөн зохион байгуулж, эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх ёстой.
• Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой.
• Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцөлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан, хариуцлагын механизмыг тусгасан байх ёстой.
Аливаа шинэчлэл реформ нь төр засаг, иргэдийн харилцан ойлголцол дэмжлэгтэйгээр явагдвал илүү амьд, илүү бодит шаардлагад нийцсэн болдог ажээ. Манайхтай төстэй системийн хямралд өртөж, мухардмал байдалд ороод байсан Гүрж улсад 2004-2012 онд реформыг төр засаг, ард түмэн нь ойлголцон эрчтэй хийснээр нийгэм, эдийн засгийн дорвитой өсөлтөд хүрч чадсан байна.
Төрийн шинэчлэл юуны түрүүнд иргэдэд өгөөжөө өгдөг. 2003 онд Гүржийн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 970 ам.доллар байсан бол 2012 онд 4130 ам.доллар болж дөрөв дахин өсчээ. Авлигын үзүүлэлтээр дэлхийн улсууд дотор 136 дугаар байранд жагсаж байсан Гүрж улс 2012 он гэхэд зуун байраар урагшилж, 35-д орж ирсэн байна. Бизнес эрхлэхэд таатай нөхцөлөөр 100-д бичигдэж байсан ч реформын дараа эхний 8-д бичигдэх хүртлээ сайжирчээ.
Бизнес эрхлэлт бол иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэх гол үзүүлэлт юм. Гадаадын жуулчдын тоо 1,249 хувиар өссөн байгаа нь мөн гайхалтай жишээ. Жуулчны тоо нь тухай улсын хөгжил, сайн засаглалтай шууд хамааралтай байдаг нь тогтоогдсон зүйл шүү дээ. Эрсдэлтэй, хөгжил муутай улсад зочлох хүсэлтэй хүний тоо эрс бага байдаг зүй тогтол бий. Гүржийн реформын хамгийн чухал нь хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл 5 хувь хүртэл унаж шалдаа буусан байсан нь 70 хувь хүрч эрс дээшилсэн бөгөөд одоо энэ түвшингээс доош орохгүй байгаа нь зөв тогтолцоо засаглалыг зөв залдгийг илтгэх нэгэн үзүүлэлт болжээ.
Би улс төрчид, ард түмэндээ хандан уриалж байна. Улс төрийн тогтолцоогоо оновчтой, цэгцтэй, ил тод, иргэдэд өгөөжтэй болгон өөрчлөх хариуцлагатай бөгөөд гарцаагүй хийгдэх ёстой энэ үйлст нэгдэхийг бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье.
Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигархи цөөнх байх болно. Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой. Хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж, шинэчлэлтийг хурдтай хийж чадсан нийгмүүд л хөгжил дэвшилд хүрдэг. Нийгмийн сорилт, шалгарлыг даван туулсан бусад ард түмний жишээнээс бид бүтээлчээр суралцах ёстой.
Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.
Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн Хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Учир нь Монголын ард түмний эв нэгдлийг шударга төр, хэрэгждэг хууль, ард түмний элбэг баян амьдрал л урт удаан хугацаанд ханган биелүүлж чадна.
Монголчууд бид хамтдаа өөрчлөлт, дэвшил хийж чадна. Гагцхүү үүнд нэгдэх, хамтрах л чухал юмаа.
Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг бас тулгаж байна. Үүнийг ард түмний өмнө хүлээх түүхэн хариуцлага хэмээн хүлээн авагтун.
Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хөгжин бадрах болтугай” гэлээ.

Related Posts

Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй
Улс төр

2026-05-20 17:12
Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

2026-05-12 21:57
Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

2026-04-29 09:29
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай