ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталсан байна.
Тухайлбал, тус хуульд зааснаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон, тэтгэврийн сангийн орлогын зүйлийг нэмэгдүүлэх аж. Ийм төрлийн орлого 2019-2024 оны хооронд 1.8 тэрбум рубль хүрэх магадлалтай гэж урьдчилан тооцоолжээ.
Уг хууль нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ.