“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Тэгвэл уг хэлэлцээрийн дагуу Макаод ял эдэлж буй 12 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр Монголд авчрахаар болсон байна. Дээрх иргэд бүгд хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Эдгээрээс гадна тус улсад хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр хууль бусаар оруулсан зэрэг хэргээр шалгагдаж буй иргэд ч байгаа аж.