Цахим орчинд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан. Уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал, өмнө нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч нь 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.