Цахим орчинд өсвөр насны охидыг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй бичлэг цацагдсан талаар мэдээлсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулсаны эцэст гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа. Тэрээр “Энэ сарын 2-нд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан. Уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж, хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байгаа. Өмнө нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан Т гэгч нь 2018 оны 05 дугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамталж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн бөгөөд уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.
Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Өмнө нь хулгай, дээрэм гэх мэт өөр өөр төрлийн хэрэгт холбогдож байсан.Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учир дахиад бичлэг хийсэн эсэх нь шалгагдаж байгаа гэсэн үг. Хэрэв дахин бичлэг олдвол гэмт хэрэгт нотлох баримт болгох, түүнийг яаралтай устгах арга хэмжээ авна” гэв.