13 настай эмэгтэй хүүхэд хар тамхи хэрэглэдэг болох нь эхний шинжилгээгээр батлагдлаа. Ихэвчлэн найз нөхдийн хүрээнд үүнийг хэрэглэж мансуурдаг болохыг нь эхний байдлаар тогтоогдоод байна.
Энэ хэрэгт ихэвчлэн 18-22 насны залуус холбогддог байсан бол сүүлийн үед насны хувьд залуужих хандлагатай болжээ. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт, анхаарал, халамж тааруу байгааг харуулсан тод жишээ. Хүүхэд энэ орон зайгаа нөхөхийн тулд цахим орчноос худал мэдээлэл авч түүнийгээ даган дуурайхаас гадна найз нөхдийн ятгалгад орж буруу сонголт хийж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр хэлж байна. Оны эхний есөн сарын байдлаар хар тамхины 132 хэрэгт 258 хүнийг холбогдуулан шалгаж байна. Харин өнгөрсөн онд 117 хэрэгт 275 хүнийг шалгажээ.