Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Аймгийн телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна. Сэтгүүлч эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ. Ухаан ороход хувцсыг нь урж таслан байж боломгүй бүх бохир аргаар уг бүсгүйг 6 залуу ээлжлэн хүчирхийлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. Ухаан алдсаны дараа нэмж хүчирхийлэгч дөрвөн залуугаа дуудаж зургуулаа нийлж уг бүсгүйг балмад муухайгаар хүчирхийлжээ” гэсэн юм. Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас асуухад ийм хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.