Монголд хоёр дахь удаагаа болж буй жюү жицүгийн олон улсын “ULAANBAATAR PRO” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Тус тэмцээнд есөн орны 441 тамирчин зодоглон, хүч үзэж байгаа аж.
Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.