Шар вандуйнд уураг 13.7гр, өөх тос 9.8гр, А амин дэм, нүүрс ус төмрийн орц 3,9%, тиамин болон рибофламин 0.33%, кальци 45%, ниацин 5.5%, фосфор 249мг, аскорбины хүчил 54мг байдаг нь бидний биед байгалийн эм болон шингэдэг байна. Вандуйгаар хоол хийхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг. Гурил болон шар вандуйг буталж холиод жоохон сүү хийгээд л зуурмаг болгоод нүүрний маск тавина.
Мөн нэг сонин мэдээлэл өгөхөд загасчилж байх үед вандуйны шөлний үнэрээр загас илүү дэгээнд ордог гэлцдэг. Вандуйг эм эмчилгээний журмаар маш өргөнөөр ашигладаг. Маш олон төрлийн өвчин зовлонг илааршуулахад том тус болдог. Дорнын болон дундадын уламжлалт эм эмчилгээнд шар вандуйны зутан, шөл зэргийг тусгайлсан жор болгож хэрэглэж ирсэн.
Шар вандуйны уургийн хэмжээ өндөр байдаг тул тусгай хоолны дэглэм барьж буй хүмүүст уургаа нөхөж авахад хэрэгтэй бөгөөд мацаг барьж буй үед хамгийн сайн уургийн нөхөлт болдог. Канад Улсын эрдэмтдийн тогтоосноор шар вандуйны уураг нь зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.
Ой санамжинд маш сайн нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн шар вандуй нь иодоор баялаг тул бамбайн булчирхайн үрэвсэлт өвчинд эерэгээр нөлөөлж, таргалалт болон хэт таргалалтаас урьдчилан сэргийлнэ.