Даваа гаригт буюу аравдугаар сарын 8-ны шөнө “Магнай Трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна. Түүнийг ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж баривчилжээ. Мөн хүүг нь хамт баривчилсан тухай мэдээлэл байна.
Түүний хүү “Магнай трейд” компанийн дэд захирлын албыг хашдаг. Тэднийг чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй байна. Ямартаа ч хойшлуулашгүйгээр 48 цагаар баривчилсан гэдгээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд мэдэгдсэн аж. Одоогоор цагдан хорих санал шүүхэд ирээгүй байгаа юм байна. Хэрэв прокуророос түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзвэл 48 цагийн дотор саналаа хүргүүлснээр, шүүх хурал өнөөдөр болох ёстой.