УИХ-ын гишүүн
Ц.Оюунгэрэл ЗГХЭГ-ын дарга Лео Шиу буюу С.Баярцогтыг өмөөрч өөрийн твиттер
хуудсаараа дамжуулан \”Ерөнхийлөгч, нам, иргэд
бид бүхний заавал мэдэх ёстой хүний эрх: Хүнийг
1 үйлдэлд нь 1 удаа шийтгэнэ. С.Баярцогт
оффшороор шийтгэгдсэн санагдана” хэмээн жиргэв. Саяхан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Дархан хотод зочилж, нутгийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон
асуултад хариулах үеэрээ \”С.Баярцогтыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй,
шалгуул” гэж хэлсэн хэмээсэн. Ерөнхийлөгчийн энэ үг С.Баярцогтод хүнд шийтгэл
болсон нь дамжиггүй. Тиймээс олон нийтэд шүүмжлүүлж байгаа С.Баярцогтыг Ерөнхийлөгч
хүртэл шүүмжилж, шийтгэж байна хэмээн Ц.Оюунгэрэл өмөөрөв. Эсвэл өөр нэгэн учир байв уу, ямартай ч өмөөрч үгээ хэлэв.