Өнөөдөр Төсвийн
байнгын хорооны хуралдаан дээр \”Өрийн удирдлагын тухай хууль\”-ийг \”Өглөгийн удирдлагын тухай
хууль\” болгон өөрчлөхасуудлыг хэлэлцэж
баталсан. Ингэснээр энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх боломжтой боллоо.
Төсвийн байнгын хорооны хурал шиг АН олонхоороо хүч түрэн баталвал Өрийн
удирдлагын тухай хууль Өглөгийн удирдлагын тухай хууль болон өөрчлөгдөж, Монгол
Улсад өр гэдэг үгийн оронд өглөг гэдэг үгийг ашиглаж магадгүй байдал бий болно.
Ингэснээр өр тавьсан, өртэй хүмүүс маргааш өглөө өглөгийн эзэд болох нь. Ингээд
Монгол Улсад дэлхийн хаана ч байхгүй Эдийн засгийн өршөөлийн хуулиас гадна
дэлхийн хаана ч байхгүй элий балай улстөрчдийн харгайгаар Өглөгийн удирдлагын тухай хуультай боллоо. Ингээд
бодохоор Өршөөлийн хууль, Өглөгийн хуулиар өөгүй мэт цэмцэгнэх нь
дээ. Ард түмнийг мангуу гэж бодов уу, эсвэл өөрийн тэнэглэлээ ухаарахаа больсон тэнэг улстөрчид төрийн толгойд заларсан байна уу.