Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч Хосе Мухика CNN агентлагад өгсөн ярилцлагадаа “Улс төрөөс хөрөнгө мөнгийг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулах нь зүйтэй. Харин улс төр бол БҮХ НИЙТИЙН АЗ ЖАРГАЛТЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ юм шүү дээ” гэж ярьжээ.
Мөн тэрээр “хүмүүс намайг ядуу гэдэг. Би ядуу биш. Харин энгийн байх дуртай хүн. Миний бодоход ядуу хүн гэдэг бол Сенекагийн хэлсэнчилэн, хязгааргүй шунал тачаалдаа автагдаад эд баялаг байсан ч сэтгэл нь ханадаггүй улам шунадаг хүн юм. Би бол бага зэрэг юманд ч сэтгэл ханадаг хүн. Энгийн байна гэдэг ядуу байна гэсэн үг биш. Бид мөнгөөр аливааг авч байна гэж боддог. Гэхдээ энэ бол буруу бодол. Тэрхүү мөнгийг олохын тулд ажилласан АМЬДРАЛ хэмээх цаг хугацаагаар бид худалдаж авч байгаа юм. Амьдрахын тулд ажиллахгүй бол болохгүй.
Гэхдээ ажиллахын төлөөх л амьдрал байна гэдэг утгагүй. Жинхэнэ утгаар амьдрах гэдэг чухал юм. Энгийн амьдардаг хүн чинь л хамгийн эрх чөлөөтэй байдаг юм. Хүн их баялагтай болоод ирэхээр тэр баялгаа алдчих вий хэмээх шинэ айдас бий болдог. Тийм болохоор мөнгөтэй баялагтай болсон ч аз жаргалыг мэдэрдэггүй. Алдахаасаа айдаг учир. Зорилгынхөө төлөө урагшаа тэмүүлж, тэмцэж буй хүн чинь л айх зүйлгүй тул хамгийн аз жаргалтай юм шүү дээ. Яагаад гэвэл хүсэл тэмүүлэл байгаа учир.