Синьхуа агентлаг робот нэвтрүүлэгчээр оргил цагийн мэдээгээ уншууллаа. Хиймэл оюун ухаантай энэхүү робот нь хүний дуу хоолойг ашиглан текст унших чадвартай бөгөөд цаашид Синьхуа агентлагийн мэдээний диктор буюу нэвтрүүлэгчээр ажиллах юм байна.
Энэхүү роботыг Синьхуа агентлаг Бээжингийн Согою технологийн компанитай хамтран бүтээсэн байна. Робот мэдээ уншсанаар зардлыг хэмнэж, 24 цагаар тасралтгүй мэдээ мэдээллийг хүргэх боломжтой боллоо гэж Синьхуа мэдээлсэн байна.