Дани улс дахь “Чингис Хааны тал нутаг, Монголын нүүдэлчид” үзэсгэлэн. Тус үзэсгэлэнд Монголын үндэсний түүхийн музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагддаг багагүй тооны үзмэр бий. Үзэсгэлэнд тавигдсан ихэнх үзмэр нь Монгол улсын өмч бөгөөд хоёр улсын соёлын хамтын ажиллагааны үндсэн дээр түр хугацаатай гарч буй үзэсгэлэн юм.
Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад оны үед цуглуулсан цуглуулганд тулгуурласан уг үзэсгэлэнд Монголын Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулгаас олдсон XIII зууны үеийн “Монгол Дайчны” шарил эд өлгийн зүйлсийг сэргээн засварлаж анх удаагаа олон нийтэд дэлгэн үзүүлжээ.