Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2016 оны УИХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. 2016 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар
УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 4.4
тэрбум төгрөг байхаар тогтоосон байна.
Энэ нь өнгөрөгч хоёрдугаар сарын
29-ний өдөр баталж байсантай харьцуулахад зардлын
дээд хэмжээ 1 тэрбум төгрөгөөр өссөн байна гэж дүгнэж болохоор. Тухайн үед УИХ-ын
сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн байсан
юм. Тэгвэл зардлын дээд хэмжээ өссөн
нь тойрог нэмж байгуулагдсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа.
Тодруулбал, өмнө нь батлагдсан Сонгуулийн
хуулиар 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдох ёстой
байсан. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар
бүгд 76 тойрогт өрсөлдөж, энэ хэрээр зардал нь өсч байгаа аж.
Үндэсний аудитын
газрын даргын тушаалаар нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд
зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог бүрээр гаргаад байна. Сонгуульд зарцуулах
зардлын дээд хэмжээг тогтоохдоо газар нутгийн байршил, сонгогчийн тоо тус
бүрийг харгалзан үзсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.