НИТХ–ын чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Ардчилсан Намаас 26, Ардын Намаас 14, Шударга Ёс Эвлээс 4, Иргэний Зориг Намаас 1 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн нийслэлийн хурал олон намын бүрэлдэхүүнтэй, хүчтэй сөрөг хүчинтэй байсныг хотын дарга хаалтын чуулганы үеэр онцолсон юм.
Хогийн ногоон уутанд 12.7, нэг наст цэцэг тарих, арчлахад 95 тэрбум, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд 158.3 тэрбум, нийтийн тээврийн ухаалаг системд 30 тэрбум, угсраа автобусанд 20 тэрбум, реайлбусанд 8 тэрбум, 2,900 орон тоо нэмэгдсэн зардалд 75 тэрбум, авто худалдааны цогцолборт 4.8 тэрбум төгрөг зарцуулсан хотын дарга Э.Бат-Үүлийг сөрөг хүчний зүгээс төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсанд шүүмжлэлтэй хандаж, шанд нь хотын даргыг гүтгэсэн хэргээр МАН-ын 12 төлөөлөгч цагдаад дуудагдаж байв.
Цөөнхийн төлөөлөгчдөдөө байсхийгээд л гомдож орхидог хотын дарга Э.Бат-Үүл НИТХ-ын хурлын танхимд шүүхийн шийдвэр гүйцэтгэж хурлын төлөөлөгч Г.Ганбаяраар уучлал гуйлгасан ч ЧД-ийн Прокурорын газраас МАН-ын төлөөлөгчид Хотын дарга Э.Бат-Үүлийг гүтгээгүй гэсэн тогтоол гаргаж эрх баригч сөрөг хүчин хоёрын хайнааг хагалсан.
НИТХ-д Нийгмийн бодлогын Байнгын хорооны даргаар ажилласан төлөөлөгч Г.Ганбаяр Чингэлтэй дүүрэгт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй хүүхдийн амбулатори бариулж хүлээлгэж өгсөн бэлэгтэйгээр МАН-ын бүлгийн төлөөлөгчид энэ удаагийн НИТХ-ын чуулганыг хаалаа. Асар их хэмжээний төсөв зарцуулсан ч нэг ч хүүхдийн эмнэлэг босгоогүй хотын дарга Э.Бат-Үүл зөвхөн хогийн ногоон уутанд зарцуулсан 10 тэрбум төгрөгөөрөө хүүхдийн 10 эмнэлэг барьж болох байсныг цөөнхийн бүлэг баталлаа.