\”Тэнүүн огоо” ХХК-ийн автобусны жолооч П хүн дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны автобусны хоёрдугаар буудал орчимд өчигдөр 22:00 цагийн үед гарчээ.
Ослын улмаас 49 настай эрэгтэй Ч газар дээрээ нас барсан байна. Одоогоор тус хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Зам тээврийн мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.