Байсгээд л УИХ-ын гишүүдийн
утсанд сонин содон мессеж, учир битүүлэг дуудлага ирдэг болчихлоо. Энэ бүгдэд манай
үүрэн холбооныхон \”бид юу ч мэдэхгүй” гээд л мөрөө хавчаад зогсч байдаг. Тэгсэн
цаана нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц мэдээ, мэдээлэл явж байх нь
энүүхэнд.
Саяхнаас УИХ-ын гишүүдийн
утсанд 12345 гэсэн дугаараас дуудлага ирж байгаа бөгөөд 40 орчим секундын дуут
шуудан байх аж. Шууданд \”С.Баярцогтыг сонгуульд бүү нэр дэвшүүл” гэх дуу хоолой
сонсогдож байгаа гэнэ.
Зарим тус дуу хоолойг Монгол
Улсын Ерөнхийлөгчийнх хэмээн таалж байгаа. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ
үед хэн ч ямар ч хоолойгоор ярьж болно л доо. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин \”12345
дугаараас залгаад Ерөнхийлөгчийн хоолойгоор ярив. Сонирхолтой нь холболт нь
БНХАУ-аас байсан” гэж жиргэжээ. Гэтэл манай Ерөнхийлөгч хятадад бус БНСУ-д
ажлын айлчлал хийж байх юм.
Энэ бүгдийн учир шалтгааныг
үүрэн холбооныхон олж чаддаггүй юм бол Тагнуулын байгууллагаас ямар нэгэн арга
хэмжээ авна гэдэгт найдаж байна.