Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн багш нар \”захирлаа огцруулах\” асуудлаар Хэвлэлийн хүрээлэнгийн \”Мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус сургуулийн захирал Б.Төгсжаргал 70 гаруй хоног ажилдаа ирээгүй, албан ажилдаа анхаарал тавьдаггүй учраас багш ажилчид цаг хугацаандаа цалингаа авч чадахгүй, улмаар боловсролын үйл ажиллагаа доголдож байгааг хэллээ.
Мөн ажлаа хийдэггүй захиралд хариуцлага тооцох шаардлагыг боловсролын байгууллагад удаа дараа тавьж байсан ч тодорхой хариу ирүүлээгүй, Б.Төгсжаргал захирал ч алдаагаа засахгүй байгаа тул сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ийнхүү багш нар тэмцэл хийхэд хүрсэн гэдгээ хэлэв.