25 дугаар суваг телевизийн бүтээл, 21000 реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцож байна. Нэвтрүүлэг 11 дүгээр сарын 26-наас үзэгчдийн хүртээл болно.
21000 төгрөгөөс өөр ямар ч орлогогүйгээр арав хоног амьдардаг уг нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод удаж байгаа. Гэхдээ ихэвчлэн соёл урлагийн төлөөлөл оролцдог байсан бол энэ удаад УИХ-ын гишүүн байсан хүнийг оролцуулж байгаагаараа онцлогтой. Өмнөх нэвтрүүлэгч “Нарантуул” зах дээр тэрэг түрдэг залуу орж түрүүлж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн ажиллаж, Барилгын яамыг удирдаж байсан хүний хувьд 21000 төгрөг арав хоног хэрхэн амьдрах бол гэдгийг нэвтрүүлгээс үзэх нь дээ.