Далыг зооглохдоо таваг дээр дал байвал заавал нагац хүн, хэрвээ нагац байхгүй бол ахмад хүн эхэлж зүсдэг. Дал зүссэн хүн далны хуудсыг хурим найрын цагт бол тус ширээн дээрх хүн бүрд нэг хувь, энгийн үед бол гэр доторх хүн бүрд нэг хувь зүсэж, аяга буюу далны хавтгай дээр өрж, бүгдэд өргөж хүртээдэг байна.