Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан 09.30 цагт эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын УЗ-ийн хуралдаанаас Хотын захирагч Су.Батболдыг хариуцлага тооцож, албан суудлаасаа огцрохыг шаардсан билээ.