Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд арвандүгээр сарын 12-ны өдөр оруулсан. Удирдах зөвлөл бүтэн өдөржин хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан билээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай.
Иймээс энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагатай болсон. НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч өнөөдрийн 17.00 цагт хүртэл хойшлуулжээ. Учир нь уг хуралдааныг хийхийн өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.