Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн хэрэгжүүлэх хүрээнд ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцлоо. Чуулга уулзалтад оролцогчидод Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон шинээр гаргахаар төлөвлөж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар танилцуулга хийлээ.
Энэхүү Minex Eurasia чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Энэ жилийн чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байна. Хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.