Хятадын Бээжинд зохион байгуулагдсан шинэ технологийн үзэсгэлэнгийн үеэр ирээдүйн автобус буюу дамнасан автобусыг танилцууллаа. Энэ нь технологи нь замын түгжрэлийг бууруулах аюулгүй шуурхай зорчих байдлыг хангахаар бүтээгдсэн байна. Загварын хувьд 2 эгнээтэй замыг бүхэлд нь эзэгнэхээр өргөн хийгдсэн ба замын хөдөлгөөнд саад учруулахааргүй нүхэн гарц маягаар хийгджээ. Дотроо 1200 хүний суудалтай, 40милл цагийн хурдтай ба зорчигчид лифтээр суух зориулалттай. Бодит загварыг энэ оны сүүлээр гаргахаар төлөвлөжээ.
Б.Нараа