Өнөөдрийн МАН-ын УЗ-ийн хуралд 29 гишүүнээс 13 гишүүн суужээ. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзэж байгаагаа УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдсэн юм.
Дээрх гишүүдээс санал авахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын УЗ-д хүргүүлсэн байна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УЗ-д суухгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Гэсэн ч дээрх 10 гишүүний оролцоогүйгээр 13 гишүүн хуралдаад УИХ-ын 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.