У.Хүрэлсүхийн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах асуудалд Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 37 гишүүн нэгдэж мэдэгдэл хийлээ. Мөн дөнгөж сая бүлэг хуралдаж, оролцсон 35 гишүүний 100%-ийн саналаар Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэх шийдвэрийг гаргалаа. МАН-ын УЗ ч ийм шийдвэр гаргасан юм.
Нийгэм, ЭЗ-ийн олон хүлээгдэж буй асуудлыг дорвитой шийдвэрлэх, нийгэм төрийн тогтолцоонд шударга ёсыг тогтоохооор зүтгэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдсан ЗГ-ыг цаашид тогтвортой ажиллуулахыг тууштай дэмжих болно гэж гишүүд мэдэгдлээ.