Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, ийнхүү Цэцэд хандсан байна.
Тэрээр энэ талаар, “Миний бие Монгол улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.
Эрхэм цэцийн гишүүдээ.
Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий.
Шударга ёсыг ард түмэн хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.