Монгол улсад Ази тивийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн тэмцээн 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний нээлт өнөөдөр “Holiday lnn” зочид буудалд боллоо. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд дэлхийн 18 орны 400 гаруй тамирчин таталт, шахалт, суулт гэсэн гурван төрөлд хүч сорьж байна. Манай улс тэмцээний бүх жинд 78 тамирчин оролцуулж байгаа нь хамгийн олон тамирчинтай багаар тодорч байна.