Та гадаад улс руу гэр бүлээрээ аялал зугаалгад явж, байгалийн сайхантай танилцан алжаал тайлахын тулд заавал виз даруулж, өндөр өртөг төлөх шаардлагагүй.
Монгол улсын иргэд визгүйгээр зорчдог орон гэж бий. Эдгээрээс жуулчид ихээр очдог, аялахад тохиромжтой найман улсыг танилцуулж байна. Дашрамд дурьдахад, манай улсын иргэд 17 орон улс руу визгүйгээр зорчдог бөгөөд үүнд Азийн 11 орон багтдаг билээ. Та дараах 8 орноор 14-90 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой юм. Харин аяллын маршрутдаа эдгээр газруудыг заавал багтаагаарай.
Хонконг (визгүйгээр 14 хүртэлх хоног зорчино)
Тайланд (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)
Макао (визгүйгээр 90 хүртэлх хоног зорчино)
Малайз (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)
Филиппин (визгүйгээр 21 хүртэлх хоног зорчино)
БНХАУ (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)
Турк (визгүйгээр 30 хүртэлх хоног зорчино)
Сингапур (визгүйгээр 14 хүртэлх хоног зорчино)