Пүүз сонирхогч залуусын цуглуулгад заавал байх ёстой нэг загвар бол Эйр Жордан 11 юм. Энэ онд 1.000.000 хувь худалдаанд гарахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Пүүз сонирхогчдод хангалтай хүрэлцэх тул өмнөх шигээ үнийн хөөрөгдөл гарахгүй байх гэж найдаж байгаагаа хэллээ.
Эйр Жордан 11 загвар маш их хүлээлтийг үүсгэж байсан. Тиймээс ч 2011 онд худалдаанд гарсан даруйдаа гар дээрээс 600-700 ам.доллар зарагдаж байсан түүхтэй. Мөн худалдааны үеэр хүний амь эрсэдсэн хэрэг ч гарч байсан юм. Энэ удаад тухайн пүүз 220 ам.доллароор зарагдах тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Гэхдээ тэвчээртэй байж чадвал үнэ буух боломжтой гэжээ.
Тайлбар: Энэ бол жинхэнэ пүүз сонирхогч, бидний хэлдгээр ориг пүүз цуглуулагч залууст зориулсан мэдээлэл юм.