\”Chicago Tribune”-д мэдээллэснээр, Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон \”Ламын улс” бүлэглэл олон нийтийн сүлжээ фэйсбүүк сайтыг ашиглан охид, бүсгүйчүүдийг худалдаж байгаа аж. Тодруулбал, ламын зэвсэгт дайчдын секс боолчлолд өртсөн 18 нас хүрээгүй охидыг олон нийтийн сүлжээгээр 8000 ам.доллар хүртэлх ханшаар \”зардаг” болжээ. Тавдугаар сарын 20-ноос лалын зэвсэгт дайчид охидын зургийг \”Facebook” хуудаст оруулан худалдаж эхэлжээ. \”Facebook” сайт тэдгээр зургийг устгахаас өмнөх хэдэн цагийн хооронд лалын дайчид охидыг худалдаж амждаг байна.
\”Исламын улс” бүлэглэл олон нийтийн сүлжээг өргөнөөр ашиглаж, охид бүсгүйчүүдийн тархийг угаан, Сири, Иракт авчрах нь элбэг болжээ. Түүнчлэн эзэлсэн газар нутгийн охид, бүсгүйчүүдийг барьцаалан, хэт даврагчдад шагнал болгон өгдөг аж. Хүний эрхийн байгууллагаас мэдээллэснээр, \”Лалын улс” бүлэглэл язиди үндэсний 1800 орчим охид, эмэгтэйчүүдийг барьцаалан авч явжээ.
эх сурвалж: medee.mn