Багшийн сургуульд бага, дунд сургуулиа онц дүүргэсэн, ёс суртахууны доголдолгүй тэргүүний залуус, эрдэмтэн, докторын удирдлага дор улсын өндөр тэтгэлэгтэйгээр сурах ёстой гэж боддог.
Тэр залуус багш болж гараад балчир үрсийн тархинд эрдэм номын үр тарина шүү дээ. Саяхан дунд сургуулийн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хийсэн багшийн мэдээлэл пэйсбүүкт явж байсан. Тийм байж болохгүй шүү.
Багш бэлддэг их дээд сургуулийг цөөлөх хэрэгтэй байна. Чанар муутай сургуулиас гарсан багш чанар муутай бүтээгдэхүүн гаргах нь ойлгомжтой биз дээ.
Боловсролоор бизнес хийдэг их дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Дэргэдээ дэлгүүртэй, цайны газартай, ломбардтай, төлбөртэй кино үзүүлдэг дээд сургуулиуд байна. Оюутнуудынхаа мөнчгөрт мэдлэг хийхийн оронд мөнгө гэж хардаг, аав ээжийг нь дээрэмддэг их, дээд сургуулиуд бүх төрлийн боловсон хүчин бэлтгэнэ гэж ярих боллоо. Мянгат малчид шиг “Манайх 12 мянган оюутантай” гэж зурагтаар ярих юм. Энэ зүйлийг халж, боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийж, мэдлэг олгодог сургуулиудыг дэмжих цаг болсон. Энэ талаар Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хэлсэн үгийг хүргэж байна.