Агаарын бохирдол, утаа гэх зүйл байж байх ёстой юм шиг хандахаа больцоогоё л доо. Төр засаг нь дүлий дүмбэ юм бол иргэд нь амьтай, голтой гэдгээ харуулж, дэлхийн улс орнуудаас тусламж хүсье. Одоо ичиж, Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэх цаг биш. Өдөр бүр хоолой хорсож, толгой өвдөж, дотор муухайрч явахыг юунд хүснэ вэ. Бүгдээрээ нийлээд шаардья. Үнэхээр энэ утаа, агаарын бохирдлыг асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүрсэн бол цэвэр агаар импортлоё.